Картын хэмжээтэй гар утсыг олон нийтэд танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-10-17 17:31:52

ТОКИО. /NHK/. Ухаалаг гар утасны хэмжээ улам томрох болсон өнөө үед энэхүү хэв маягийг эвдэн картын хэмжээтэй гар утсыг Японы “NTT Docomo” компани ирэх 11 дүгээр сарын сүүлээр олон нийтэд танилцуулахаар болсон байна.


Уг гар утас нь 9 сантиметр урт, 5 сантиметр өргөн хийгээд 5 миллиметр зузаантай бөгөөд түүний жин нь 47 грамм байх ажээ. Энэ нь ердийн ухаалаг гар утаснаас гурав дахин бага жинтэй гэсэн үг юм.


Компанийн мэдээлснээр, зарим хэрэглэгчдэд жижиг гар утас хэрэгтэй байдгийг үндэслэн энэхүү төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд том хэмжээтэй гар утсыг цүнхэндээ авч явахад хүндрэлтэй байдгийн зэрэгцээ цэнэг нь хурдан дуусдагт хүмүүс сэтгэл дундуур байдаг ажээ.


Удахгүй худалдаанд гарах шинэ гар утас нь дуудлага хийх болон шуудан илгээх зэрэг үйлдлүүдийг хийх чадвартай бөгөөд цэнэгээ маш сайн барьдаг юм байна.


NTT Docomo” компанийн шинэ бүтээгдэхүүн бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, тэд уг нимгэн гар утсыг хоёр дахь гар утсаараа сонгоно хэмээн компанийн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ