Зорилтот бүлгийн өрхүүдэд таван ханатай гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-18 11:30:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага энэ оноос эхлэн “Хүүхдийн Төлөөх орон нутаг” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Таван жилийн хугацаанд үргэлжлэх төслийн үйл ажиллагаагаа Дархан хотын 57 жилийн ойн өдрөөр  нээж зорилтот бүлгийн таван өрхөд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэлээ.

Төслийн зорилго нь хүүхдүүдийг нийгмийн орчинд өсөж хүмүүжих, ирээдүйнхээ сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршжээ. Дархан-Уул аймгийн зорилтот долоон багийн 250 өрхийн 800 гаруй хүүхдэд таван жилийн хугацаанд хүрч үйлчлэх юм. Тиймээс зорилтот бүлэгт байдаг өрхийн судалгаанд үндэслэн хүүхэд багачуудыг тухтай орчинд амьдрах нөхцлийг сайжруулах үүднээс гэр бэлэглэсэн аж.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ