Сургуульд хүрэх зам сургалт амжилттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-19 12:34:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсээс сумынхаа ерөнхий боловсролын дунд сургуультай хамтран “Сургуульд хүрэх зам” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар сурагчдад замын хөдөлгөөнд хэрхэн зөв, аюулгүй оролцох талаар ойлголт өгөх, харилцан ярилцах, замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлан таниулсан юм. Тус арга хэмжээнд сумын ерөнхий боловсролын сургуулийн III-V ангийн 495 сурагч, 16 багш хамрагдсан байна. Сайхан сумын хувьд баруун аймгуудын чиглэлд дамжин өнгөрөх гол зам учраас авто замын осол гарах явдал их байдаг аж.

Тиймээс хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөнд зөв оролцох, мэдлэг олгоход энэхүү сургалт үр дүнгээ өгөх ажээ. Сургалтад Цагдаагийн хэлтсийн 13 офицер, 12 ахлагч, алба хаагчид оролцов.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ