“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-18 09:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-ын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-д энэ оны

10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд сайд Ц.Нямдорж Вьетнам Улсын Тэргүүн Шадар сайд Чыонг Хоа Бинь-д бараалхав. Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-тай албан ёсны хэлэлцээ хийж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав.


Төлөөлөгчид Вьетнам Улсын Мансууруулах бодистой тэмцэх газар, Хорих ангиудын удирдах газар, Аюулгүй байдлын академид тус тус зочилж, удирдлага нартай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Айлчлалын үеэр ХЗДХЯ, НАБЯ-ны холбогдох газрын дарга нар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээ хийж, төслийг үзэглэв.

Холбоотой мэдээ