Архангайд ургац хураалт 53 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-18 11:23:54

Архангай /МОНЦАМЭ/ Архангай аймгийн газар тариалан эрхлэгчид энэ хавар үр тариа 7413.1 га талбайд, тосны ургамал 1178 га талбайд, төмс, 251.9 га, хүнсний ногоо 104.6 га талбайд тариалсан. Өнөөдрийн байдлаар 5301.6 талбайгаас ургац хурааж  ургацын дүн 53 хувьтай байна.

Тухайлбал, 800 га-гаас 560 тонн цайруулсан буудай авсан бол шууд хураалтыг 2340 га-д хийж 3510 тонн, овъёос 175 га-гаас 175 тонныг тус тус хураагаад байна. Мөн 3325 тонн тэжээлийн ургамал, 680 тн тосны ургамал хураажээ. Одоогийн байдлаар улаан буудай хураалтын ажил үргэлжилж байна.  Харин төмс 251.9 га-гаас 2150 тонн, хүнсний ногоо 104.7 га-гаас 684 тонн-ыг тус тус хураан авчээ. 


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ