ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу айлчлан ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-18 10:17:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан Хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу  өнөөдөр тусгай нислэгийн онгоцоор 08.15 цагт газардав.

БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж авав. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгч багтжээ.

Айлчлалын хүрээнд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай албан ёсны уулзалт хийх бөгөөд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж хэлэлцээр байгуулна.  Мөн манай улсын Батлан хамгаалах салбарт цэргийн зориулалттай техник, тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх бөгөөд нэг өдрийн энэхүү айлчлалын дараа тэрбээр БНХАУ-ыг зорих аж. 

Холбоотой мэдээ