Сургуулийн зургаан сурагч аянганд ниргүүлсний улмаас амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-18 10:08:12

ДАР-ЭС-САЛАМ. /Xinhua/. Лхагва гарагт Танзанийн баруун хойд нутгийн Гейта бүс нутагт хүчтэй аадар бороо орж, аянга цахилгаан цахисны улмаас бага сургуулийн 6 хүүхэд амиа алдаж, 25 хүн гэмтэж бэртсэн байна.


Уг сургууль нь Гейта суурингаас 4 орчим километр зайд оршдог бөгөөд 589 хүүхэд суралцдаг ажээ. “Бага сургуулийн хоёр ангийн дээвэрт аянга буусан бөгөөд цахилгаанд цохиулсан хүүхдүүд газар дээрээ амиа алдсан” гэж цагдаагийн газрын комиссар мэдээлсэн байна.


2015 оны дөрөвдүгээр сард мөн тус улсын Кигома бүс нутгийн бага сургуульд аянга буусны улмаас зургаан сурагч болон нэг багш харамсалтайгаар амь насаа алдаж байжээ. 

Холбоотой мэдээ