Дорнодын Цагаан"Овоо суманд гамшгаас хамгаалах сургууль хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-18 11:01:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ,АХБ-тай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг  2016-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Цагаан-овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 15-16-ны өдөр амжилттай зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээлэв.  Тус суманд болсон сургуулийн үеэр “Сайн дурын аврагч бэлтгэх” сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар болон сумын иргэд   гал түймэр унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургууль хийж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгав. Төсөл Говь-Алтай,  Хөвсгөл,  Дорнод,  Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.



Холбоотой мэдээ