Өнчин сири хүүхдүүдэд зориулсан сургуулиуд нээлтээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2018-10-18 10:45:55

АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд нутгийн Хатай муж дахь орон сууцны цогцолбор дахь өнчин сири хүүхдүүдийн хичээлийн шинэ жил лхагва гарагт эхэлсэн тухай “Anadolu” агентлаг мэдээлэв.


Уг цогцолборыг Истанбул хот дахь Хүмүүнлэгийн тусламжийн сан болон өнчин хүүхдүүдийг асрах “Yetim Vakfi” байгууллага хамтран байгуулсан бөгөөд үүнд бага сургууль болон шашны дунд сургуулийг шинээр байгуулсан ажээ.


Хатай мужийн Рейханли дүүргийн сургуулиудад сирийн 800 гаруй өнчин хүүхэд хамрагддаг бөгөөд Турк улс нь сирийн 3.5 сая дүрвэгчийг хүлээж авсан нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн олон дүрвэгч хүлээн авсан улсад тооцогддог юм.


Түүнчлэн Сирид иргэний дайн эхэлсэн цагаас эхлэн дүрвэгчдэд туслах хийгээд орон байраар хангах зэрэг үйл ажиллагаанд Турк улс 32 тэрбум гаруй ам.долларыг зориулаад байна гэж “Anadolu” агентлагийн мэдээнд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ