Польш улс АНУ-аас шингэрүүлсэн хий худалдан авах 20 жилийн гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-18 11:15:09

ВАРШАВ./РИА Новости/. Польшийн "PGNiG" болон Америкийн "Venture Global LNG" компаниудын удирдлага 2 сая тонн шингэрүүлсэн шатдаг хийг 20 жилийн хугацаанд Польшид нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. 


Польшийн PGNiG компанийн захирал Мачей Вожняк-ийн ярьснаар, хийг "Free on Board" (FOB) гэсэн нөхцлөөр нийлүүлэх аж.


2 сая тонн шингэрүүлсэн хий гэдэг нь жилд 25 танкераар тээвэрлэх хэмжээний хий бөгөөд дахин хийн төлөвт шилжүүлсний дараа 2,7 тэрбум шоо.метр болох юм. 


Гэрээний үнийн талаарх мэдээлэл одоохондоо алга байна. Энэ оны 9 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “шингэрүүлсэн хийг Польшид боломжийн үнээр нийлүүлнэ” гэж байсан юм.

 

Хэдэн өдрийн өмнө Польшийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич мэдэгдэхдээ “Орос, Герман хоёр “Умардын урсгал-2” хийн хоолойг барьснаараа Польшийн хүзүүнд олс зүүж байна” гээд АНУ бол Польшийн цорын ганц гол холбоотон мөн гэдгийг онцлон тэмдэглэжээ.

 



Холбоотой мэдээ