Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-18 11:23:42

ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн наймдугаар сарын 9-28 хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд Англи улсад шоронгийн системд алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан олон тохиолдол гарсан байна.


Уг алдааны улмаас дөрвөн өөр шоронгоос нийт дөрвөн хоригдол суллагдсан байсныг олж тогтоожээ. Тус улсын Хууль зүйн яамны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, хоригдлуудыг бүгдийг нь баривчилсан аж. Харин тэд хэдий хугацаанд сул чөлөөтэй байсан тухай мэдээлээгүй байна. Мөн ийм төрлийн алдаа маш ховор гардгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Уг хэргийн талаар олж мэдсэн даруйдаа цагдаагийн ажилтнуудад мэдээлж, яаралтай арга хэмжээ авсны дүнд суллагдсан этгээдүүдийг баривчилсан байна.


Түүнчлэн 2015 онд Англи болон Уэльст мөн дээрхтэй ижил шалтгааны улмаас хоригдлууд нэг долоо хоногийн хугацаанд суллагдсан тохиолдол гарч байжээ.


Холбоотой мэдээ