Залуус иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлээд нутагтаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-18 11:40:40


Увс /МОНЦАМЭ/. Өнгөрөгч оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар анги, Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277 дугаар анги, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаасан цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад даваа мягмар гарагт халагдаж нутагтаа ирлээ.

Албаа хаагаад ирсэн цэргүүдийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүссэн юм.
Энэ үеэр Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ хилийн зөрчлийг илрүүлэн саатуулсан ахлах түрүүч Г.Дэлгэрдалай, түрүүч О.Баярсайхан, түрүүч Л.Баяржавхлан болон цэргийн албандаа бие сэтгэлээ дайчлан ажилласан Хилийн 0245 дугаар ангид алба хаасан ахлах түрүүч Ц.Ганхүрэл, З
эвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаасан түрүүч Б.Алтангэрэл нарыг Увс аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулав. 

Харин энэ оны тавдугаар сард Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277 дугаар ангийн хилчин дайчдаа эргэх үеэр авахуулсан зургаар дурсгалын цомог гаргасныг гардуулсан юм.                                                                                                                               Б.Батхүү 

Холбоотой мэдээ