Удирдлагын академид Засгийн газрын тэтгэлгээр сурахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-18 11:42:42


Увс /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын элсэлтийн шалгалт 10 дугаар сарын 17-нд боллоо. Удирдлагын академийн Засгийн газрын тэтгэлэгт төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтад дөрвөн иргэн бүртгүүлснээс Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цээлэйнамсан 39 оноогоор тэргүүлсэн байна.

Түүнчлэн Увс аймгийн ерөнхий боловсролын цогцолбор хоёрдугаар сургуулийн сургалтын менежер Ж.Оюунчимэг 38 оноогоор хоёрт жагсаж, тус сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан байна. Харин төрийн удирдлагаар мэргэшүүлэх төлбөртэй ангид М.Дээшин, А.Алтанзул нар тэнцэж, суралцах эрхийн бичгээ гардан авчээ. Б.Батхүү

                                                                                                                                        Б.Батхүү

Холбоотой мэдээ