“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 60 гаруй ногоочид оролцлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-10-19 12:43:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа тав хоног үргэлжилж хаалтаа хийлээ.

Үзэсгэлэн худалдаанд Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн 60 гаруй ногоочид 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж өрхийн нэг тариаланч  дунджаар 1.5 сая төгрөгийн орлого олжээ.

Энэ жил Орхон аймгийн өрхийн тариаланчид  230 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж 3000 тонн ургац хураан авсан байна.

Дашрамд дурдахад, аймгийн ЗДТГ-аас “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд 59.4 сая төгрөгийн 22 ширхэг хүлэмжийг 22 өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ