Японы худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-18 11:56:16

ТОКИО. /NHK/. Японы худалдааны тэнцэл сүүлийн гурван сарын хугацаанд анх удаагаа эерэг дүнтэй гарсан ба есдүгээр сард 139.6 тэрбум иень буюу 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан тухай тус улсын Сангийн яамнаас пүрэв гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Өнгөрсөн сарын экспортын хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар буурсан ба үүнийг харилцаа холбооны тоног төхөөрөмжийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна.


Харин импортын хэмжээ 7 хувиар өссөн нь газрын тос болон байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой ажээ. 

Холбоотой мэдээ