Цаг агаарын шуурхай мэдээллийг 21 аймгийн 330 сумын малчид шууд хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-18 13:36:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагтай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессеж үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа ОБЕГ болон Цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна. Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо хийж мэдээлээ авч болох ажээ.

Холбоотой мэдээ