Түүхий эдийн нэгдсэн төв ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-18 14:39:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Баян-Өндөр сумын “Таван Эрдэнэ”  худалдааны төвийн хажууд “Түүхийн эдийн нэгдсэн төв”  ашиглалтад орлоо. Төвийг “Жаргалант  мах импекс” ХХК  өөрийн хөрөнгөөр барьсан бөгөөд арьс, түүхий эдийн  агуулах болон  ноос,  ноолуур хадгалах контейнер байгуулсан байна.

Энэхүү төвд 18 худалдаачин ажиллаж байна. Цаашид арьс, шир, өлөн гэдэс худалдаж авах үйлчилгээг төвлөрүүлэх төдийгүй төвийн  дэд бүтцийг сайжруулж нийтийн тээвэр зорчдог болгохоор төлөвлөжээ. Учир нь “Түүхий эдийн нэгдсэн төв” нь аймгийн зүүн талд буюу "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсийн ойролцоо тул нийтийн тээвэр явдаггүй юм.

Түүхий эдийн төв ашиглалтад орсноор малын гоц халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах,  хотын өнгө төрхийг сайжруулах зэрэг давуу талтай гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ.  

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ