Иргэн та 1800-1202 дугаарын утсаар хууль эрх зүйн зөвлөлгөө үнэгүй авч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-18 13:38:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхлээд байна. Иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагаар, энгийн утасны тарифаар 1800-1202 дугаарын утсаар авах боломжтой боллоо. Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хирээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилготой хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг энэ оны 9 дүгээр сараас эхэлжээ. 

Холбоотой мэдээ