Шилдэг оюутанд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-10-18 13:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг шилдэг оюутанд жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг ирэх сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах юм.

Холбоотой мэдээ