Цагдаагийн газрын хамт олон цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-18 15:42:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл хөгжил сантай хамтран “Хөвсгөл цом–2018” тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг гээд 1000 гаруй тамирчид оролсон нь цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж баг тамирчид идэвхтэй хамрагдсанаар тэмцээний чансааг улам өндөр болгож байна” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байв. Тэмцээнд багийн дүнгээр аймгийн Цагдаагийн газар тэргүүлж цомын эзэн боллоо.


“Хөвсгөл цом-2018” спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний шагайн харвааны тэмцээн, 128 шатарчны тэмцээн, ширээний теннисний тэмцээн зэрэг төрлөөр аймгийн төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд зохион байгуулагдаж  тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.

 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ