Японы хэсэг бүлэг депутат Ясүнүки сүмд зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-18 13:31:28

ТОКИО. /ТАСС/. Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлэг тэмдэг гэж тооцогддог Ясүнүки сүмд тус улсын парламентын 70 орчим депутат мөргөл үйлджээ. Тэдний дунд эрх баригч либерал ардчилсан нам болон парламентын хоёр танхимын бусад намын төлөөлөгчид байжээ.


Сүмийн намрын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өмнө нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн бэлэг Ясүнүки сүмд илгээсэн юм.


Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалсаар иржээ. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг. Тийм учраас Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ.

Холбоотой мэдээ