“Хакүхо цом” тэмцээн 9 дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-18 13:50:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" Өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дэх жилдээ болж, шилдгүүдээ тодруулна. Уг тэмцээнийг 11 дүгээр сарын 7-ны өдөр Спортын төв ордны "А" зааланд зохион байгуулахаар болжээ.  Энэ удаагийн тэмцээнийг 5 насны ангиллаар явуулах бөгөөд "Хакүхо" сан "Их шавь" спорт сургалтын төвтэй хамтран зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ