Театрын барилга таазнаасаа нурсан тул үйл ажиллагааг нь зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-18 14:43:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилга таазнаасаа эхэлж нуралт үүссэн учраас Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг  үйл ажиллагааг нь бүрэн зогсоожээ.

“Барилга 1957 онд баригдсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан. Драмын барилгыг буулгаж суурь дээр нь шинэ барилга барихаар төлөвлөж байна.  Театрын шинэ байр барихад 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай" гэж Хөвсгөл аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд хэлэв.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ