“Мах маркет” ХХК БНХАУ-д малын дайвар бүтээгдэхүүн экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-18 14:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Мах маркет” ХХК бог малын дотор гэдсийг хагас боловсруулан БНХАУ-д экспортолж байна. Олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн тус компани халал аргаар төхөөрсөн 100 мянган бог малын таван цулыг ангилж 500 тонныг махнаас дутуугүй үнээр боловсруулж байна.Тус компанийн технологич Л.Энхтуяа хэлэхдээ, “Манай үйлдвэр боловсруулаагүй анхан шатны цэвэрлэгээ бүхий боловсруулалт хийсэн гүзээ, бөөр, уушги, сархинаг зэрэг дайвар 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байна. Энэ жил 100 мянган толгой мал төхөөрөх төлөвлөгөөтэй"гэв. Энэ талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлэхдээ, “Дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг цех байдаггүйгээс ихэнхдээ манайд хаядаг байсныг өөрчлөх боломж бидэнд байсан байна.



Хэрэглэгчид дайвар бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд сайн гэдгийг мэднэ, гагцхүү хаяхгүйгээр боловсруулах, зөвхөн мах гаргах бус, боловсруулах хэмжээнд ангилах, сав баглаа боодол дээр анхаарах зэргээр бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй юм. Энэ ажлыг яамнаас боловсруулалтын тогтолцоог бүрдүүлэх үүднээс зохион байгуулж байна” хэмээн дэмжиж буйгаа илэрхийлэв.

Тодруулга: Манай улс хонин толгойд шилжүүлснээр жилд 5 сая толгой мал нядалж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үүнтэй зэрэгцэн мөн 100 мянган тонн дайвар бүтээгдэхүүнийг боловсруулалгүй хаядаг гэсэн тоо бий. Хүнсний үйлдвэрлэл хөгжсөн Шинэ Зеланд, Турк, Австрали, БНХАУ зэрэг улсад махны үйлдвэрлэлээ дагаж дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор хөгжүүлдэг байна.


Б.Болд

Холбоотой мэдээ