Цагаан тоосны дэгдэлт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-18 15:40:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багийн 35 иргэн уушгины томограф, дурангийн шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагджээ.

Хавар, намрын улиралд цагаан тоосны дэгдэлт их байдаг бөгөөд тухайн багийн оршин суугчид уг тоосноос үүдэлтэй амьсгалын замын өвчнөөр өвчилж байна хэмээн гомдол гаргасан аж. Тиймээс  дээрх хоёр багт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас үүдэлтэй цагаан тоос эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

Аймгийн Засаг дарга захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран  судалгаа, шинжилгээ хийж мэдээллийн сан бүрдүүлэхээр болжээ. Үүний хүрээнд тус үйлдвэр найман сая төгрөг гарган Баян-Өндөр сумын хоёр баг, Жаргалант сумын иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 35 иргэнийн сонгон уушгины томограф, амьсгалын багтаамж, уушгины дурангийн үзлэгт хамруулжээ.

Урьдчилан байдлаар нийт үзүүлсэн хүний 80 хувь нь уушгины үрэвсэл, бронхиттой гэж гарчээ.  Судалгааны нэгдсэн тун удахгүй гарах аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ