“Медипас” эмнэлэг 24 цагийн турш “Яаралтай тусламж”-ийн үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-19 12:37:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Орхон аймагт “Яаралтай тусламжийн үйлчилгээ” нэгээр нэмэгдлээ. Япон Улсын менежменттэй “Медипас” эмнэлэг “Хүлээн авах-Яаралтай тусламж” ийн тасгаа нээж лабораторийн  бүх төрлийн шинжилгээ, мэс заслын тусламж,  дурангийн шинжилгээ болон цус тогтоох ажилбар, компьютер томограф, MRI, рентген зураг авах үйлчилгээг 24 цагийн турш нээлттэй болголоо.

Ингэснээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ачааллыг багасгах боломжтой аж. Ялангуяа яаралтай рентген зураг,  зүрхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн болон бүх төрлийн эхо, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг иргэдэд нэн шаардлагатай байдаг нь эрүүл мэндийн салбарт хийгдэж буй судалгаанаас харагддаг гэдгийг албаныхан онцлов.

Иймд дээрх эрэлт хэрэгцээг үндэслэж “Медипас” эмнэлэг энэ сарын нэгнээс “Хүлээн авах-Яаралтай тусламж”-ийн үйлчилгээгээ нээсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ