“The Washington Post” сонин сэтгүүлч Хашоггийн сүүлчийн нийтлэлийг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-18 14:52:33

МОСКВА. /ТАСС/. Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар энэ сарын 2-нд алга болохоосоо өмнө бичиж дуусгаад удаагүй байсан сэтгүүлч Жамаль Хашоггийн материалыг Америкийн “The Washington Post” сонин нийтэлжээ. Сэтгүүлч Хашоггийн Арабын ертөнц дэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө бага байгаа болон хэвлэл мэдээлэлд үзүүлэх улс төрийн нөлөө чангарч байгаа талаар бичсэн нь тус материалын гол сэдэв байжээ.


"Арабын орнуудын засгийн газар олон нийтийн хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд дэх асуудлуудыг чимээгүй өнгөрүүлэх явдал хурдацтай өсөн нэмэгдсээр байна. Интернет орчин цаасан хэвлэл мэдээлэлд тавьдаг хяналтаас мэдээллийг чөлөөлнө гэдэгт сэтгүүлчид итгэж байсан цаг үе байсан. Гэсэн хэдий ч засгийн газрууд интернет орчинд түрэмгийлэн хориг тавьж байна. Арабын ертөнц гадаад субъектуудтай бус эрх мэдлийн төлөө тэмцэх дотоод хүчнүүдтэйгээ зууралдсан өөрсдийн төмөр хөшигний хувилбартайгаа нүүр тулж байна” гэж тэрбээр бичсэн байжээ. 

Холбоотой мэдээ