Тариалангийн нутгуудад цас орж, хүйтрэхийг анхааруулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-10-18 19:24:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургацын төв штабаас мэдээлж байгаагаар өчигдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы 75 хувь, төмсний 98, хүнсний ногооны 97 хувийг хураан аваад байна.

Тодруулбал, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа хураан аваад байна. Нийт хураан авах тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байна.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд буюу өнөө, маргааш нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, ХАА-н газарт хүргүүлээд байна.

 

Холбоотой мэдээ