Цалгарын голын гүүрийг засварлаж дууслаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-10-19 09:58:26

 Увс /МОНЦАМЭ/. “Увс-АЗЗА” төрийн өмчит компани энэ жил Түргэний голын гүүр болон Цалгарын голын гүүрэнд засварын ажил хийж  гүйцэтгэсэн байна. Нийт 300 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдэж буй найман тулгуур багана бүхий  Цалгарын голын гүүрний  их засварын ажил бүрэн дуусчээ.

Ашиглалтад орсон цагаасаа хойш 30 гаруй жил болсон Цалгарын голын гүүр нь эвдрэл ихтэй байсан тул стандартын дагуу засварын ажлыг гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардаж, засварын ажил энэ зуны турш гүйцэтгэсэн аж.  Ямартай ч одоогоор засварын ажил бүрэн дуусч, автозамын урсгал хэвийн байдалд ороод байна.

Тус компаниас энэ жил улсын чанартай авто замуудад хийгдсэн томоохон ажлууд гэвэл а-1702 кодтой Улаангом-Хандгайт чиглэлийн автозамд 2120 метр квадрат замын цоорхойг нөхөж, 125 ширхэг тэмдэг байршуулсан аж.

Мөн а-1701 кодтой Улаангом-Ховд чиглэлд 8336 метр квадрат замын цоорхойг нөхөж, 12 ширхэг тэмдэг тэмдэглэгээ байршуулан, Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн автозамд 26 ширхэг тэмдэг тэмдэглэгээ шинээр байршуулав.

 


                                                                                                                                  Б.Батхүү





Холбоотой мэдээ