Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 8-10 хувь нь В вирустэй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-10-19 10:22:38


Увс /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд энэ жил 15-39 насны 32 мянган иргэн элэгний В, С вирусын эрт ирүүлгийн шинжилгээнд хамрагдана. Хөтөлбөрийн дагуу өрхийн болон сумын ЭМТ-үүд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар 15-39 насны 10 мянга орчим  иргэн энэхүү эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад буй.

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахад эрүүл мэндийн даатгал төлөлт болон  иргэдийн өөрсдийн оролцоотой  холбоотойгоор дээрх насны иргэдийн 40 орчим хувь нь эрт ирүүлэгт хамрагдаж чадаагүй аж.

Тэгвэл 40-65 насны В, С вирусын шинжилгээнд хамрагдаагүй 9000 орчим иргэнийг энэ жил эрүүл мэндийн даатгалын төлөлт хамаарахгүйгээр ОНХС-гаас санхүүжүүлж шинжилгээнд хамруулж байна.

Өнгөрсөн жилээс эхэлсэн энэхүү шинжилгээнд Увс аймгийн 40-65 насны иргэдийн 7-10 хүний нэг нь элэгний В, С вирустай гэсэн хариу гарсан. Тэгвэл 15-39 насны элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан 10 мянга орчим иргэдийн дунд 100 орчим хүн элэгний В вирустэй байна” гэж аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Н.Наранбат хэллээ.

Элэгний төрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд иргэд харьяа өрх, сумынхаа ЭМТяаралтай хандаж эрт илрүүлгийн шинжигээ өгөх шаардлагатай байгаа юм.  Өнгөрсөн онд Увс аймагт элэгний хорт хавдрын 60 гаруй тохиолдол бүртгэдэж байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 47 тохиолдол бүртгэгдээд байна.

                                                                                                                                     Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ