Туркийн цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-19 09:32:43
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /ВВС/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа Туркийн цагдаа нар эрчимжүүлж байна.


Туркийн албан хүмүүс сэтгүүлч Жамаль Хашоггигийн цогцсыг ой модонд эсвэл фермийн ойролцоо устгасан байж магадгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан цагдаа нар ой мод, фермийн газруудыг шалгаж байгаа ажээ.


Саудын Арабын консулын газар болон ажилтнуудын оршин суудаг байранд нэгжлэг хийсний үр дүнд олж авсан баримтыг шалгахад Жамаль Хашоггигийн ДНХ-той таарч байна гэж Туркийн албаны хүмүүс мэдээлсэн билээ.


Үүнээс гадна Туркийн албаны хүн АВС агентлагт мэдээлэл өгөхдөө, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчийн хийсэн дуу бичлэгийг сонссон гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ