Оросын засгийн газартай хамтран ажилладаггүй гэдгээ Сноуден хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-19 09:42:33

ВЕНА. /ТАСС/. Оросын эрх баригчидтай ямар ч холбоогүй, тэдэнтэй хамтран ажилладаггүй гэдгээ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноуден мэдэгджээ.


“Би Оросын засгийн газартай холбоогүй. Би тэднийг болон ерөнхийлөгчийг, сонгуулийн явцыг шүүмжилж байсан бөгөөд цаашид ч ингэх болно. Миний анхаарал Орос улсад чиглэгдээгүй. Учир нь Орос орон бол миний эх орон биш. АНУ бол үргэлж миний эх орон байх болно” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр Орост байх нь аюулгүй гэх газаргүй хэдий ч өөрт нь ямар ч ялгаагүй санагдаж байгаагаа мэдэгдсэн байна.


Одоогоор тэрбээр Америкийн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нэгэн санг удирдаж, сэтгүүлчдийг хамгаалах шинэ арга хэрэгслийг бүтээхээр ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ