"Лалын улс" бүлэглэл 700 хүнийг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-19 10:36:16
twitter.com/Nyamkanmk

СОЧИ. /Reuters/. АНУ-ын дэмжлэгтэй хүчний хяналтад байгаа Сирийн газар нутагт “Лалын улс” бүлэглэлийн босогчид 700 орчим хүнийг барьцаалсан байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.


Барьцаанд байгаа хүмүүсийн дунд АНУ, Европын иргэд байна гэж тэрбээр мэдэгдээд, Евфрат мөрний зүүн хэсэгт “Лалын улс” бүлэглэл хяналтаа тэлж байгааг дурджээ.

"Босогчид иргэдийг барьцаалан тулган шаардах бичиг гаргах замаар шаардага тавьж байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол өдөр бүр 10 хүний амийг хөнөөнө гэж заналхийлж байна. Хоёр хоногийн өмнө тэд 10 хүнийг цаазалсан" гэж В.Путин Сочи хотноо болсон чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ.


"Сирийн Дейр-ал-Зор муж дахь дүрвэгсдийн бааз руу “Лалын улс” бүлэглэл халдаж, 700 хүнийг барьцаалсан байна. Энэхүү газар нутаг АНУ-ын дэмжлэгтэй хүчний хяналтад байдаг" гэж ОХУ-ын ТАСС агентлаг лхагва гарагт мэдээлжээ.

Холбоотой мэдээ