Тунист үерийн гамшиг нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-19 10:50:22

ТУНИС. /Xinhua/. Энэ долоо хоногийн лхагва гарагийн оройноос эхлэн пүрэв гарагийн турш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Тунисын олон муж үерийн гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд таван хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас албан ёсоор мэдээлэв.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хэд хэдэн муж эд материал болон дэд бүтцийн байгууламжуудын ноцтой хохирол амсаад байгаагийн зэрэгцээ олон иргэдийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн байна.


Тунисын Ерөнхий сайд Юсеф Чахед үерт нэрвэгдсэн ард иргэд болон гамшигт өртсөн нутгуудад яаралтай шаардлагатай тусламжийг хүргүүлэхээр зургаан сайдыг гамшигт хамгийн их нэрвэгдсэн мужууд руу томилон илгээжээ.

Холбоотой мэдээ