ОБЕГ-ын тамирчин Г.Ануужин дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-10-19 12:03:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Польшийн Бяла-Додляска хотноо болж буй Хүндийн өргөлтийн Оюутны дэлхийн аваргын тэмцээнээс ОБЕГ-ын тамирчин Г.Ануужин мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний 63 кг-ийн жинд өрсөлдсөн ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамирын спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 113 кг өргөж мөнгөн меадль хүртжээ. Тэрбээр  Азийн залуучуудын аваргын мөнгөн медальт хүртэж байсан бол ийнхүү оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин боллоо.


Холбоотой мэдээ