Хөвсгөл аймгийн 38000 гэр бүлд үнэлгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-19 16:59:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/Засгийн газрын 2018 оны 01 дүгээр албан даалгавар, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр, амьдрах орчноо сайжруулах нэрлэсэн жилийн ажлын хүрээнд Хөвсгөл аймагт "Хүүхэд хамгаалал-өрхийн аюулгүй байдал" аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд  бүх өрхдөө эрсдлийн үнэлгээ хийж, хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, таслан зогсоох, бууруулах арга хэмжээ авахаар ажиллаж байна. Ирэх амралтын өдрүүдэд тус аймгийн нийт 32 байгууллага, 24 сумын ЗДТГ-ын албан хаагчид, өрхөөр айлчлагч, хэсгийн ахлагч нарын төлөөлөл бүхий 801 хүн тус үйл ажиллагаанд оролцож 38000 орчим гэр бүлд эрсдлийн үнэлгээ хийнэ.

Мөрөн сумын хэмжээнд 14 багийн 12300 өрхөд ажиллах юм. Иймээс ирэх амралтын өдрүүдэд эцэг, эхчүүдийг гэртээ байж  өөрийн гэр бүлийн сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллаж, эрсдлээ бодитой үнэлүүлэхийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалав.

                                                                          Б.Гантуяа

Холбоотой мэдээ