41 иргэн, ААН байгууллагууд сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-19 13:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль барих байршилд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэв.

Эдгээр сургууль, цэцэрлэг барих газарт нийт 41 нэгж талбарын 25500 м2 буюу 2.5 га газар багтдаг байна. Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлжээ.

Тухайлбал,

  • БЗД-ийн 14 хороо, Консулын 1, 4 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-ийн 14 хороо, Консулын 11 дүгээр гудамжинд цэцэрлэг барих газар,
  • БЗД-22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-24 дугаар хороо, Цахлай 5, 6 дугаар гудамжинд сургууль барих газар,
  • БЗД-26 дугаар хороо, Кристал таун хотхоны баруун талд 920 хүүхдийн сургууль барих газар,
  • БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархадны 32 дугаар гудамжинд сургууль барих газар
Холбоотой мэдээ