Хөвсгөлд гэмт хэрэг 9,8 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-19 15:53:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс 2018 оны 9 сарын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа. Тус аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар 639 гэмт хэрэг, 323 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 57 буюу 9.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 45 хүн буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 65, бүлэглэн үйлдсэн 23, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн 27, эмэгтэй хүн оролцсон 32 тохиолдол буй аж.

Гэмт хэргийн улмаас хохирсон 502 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 49 хүн буюу 8.9 хувиар буурсан байна. Гэмт хэргийн хохирогчдын 23  нь нас барж, 153 хүн нь гэмтсэн бөгөөд нас барсан хүн 2017 оны мөн үед 35 хүн байсан бол энэ жил 12 хүн буюу 34.3 хувь, гэмтсэн хүн 227 хүн байснаас 74 хүнээр буюу 32.6 хувиар тус тус буурсан аж.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ