Үйлдвэр, үйлчилгээний цэгүүд төлбөрийн баримт олгож байгаа эсэхэд хяналт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Татварын хэлтсээс НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр үйлдвэр, үйлчилгээний цэгүүдийн төлбөрийн баримт олгож буйд хяналт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 139 татвар төлөгчийн 154 цэг, хөдөөгийн сумдад 145 цэг төлбөрийн баримт олгож байна. Нэг суманд дунджаар найман цэг төлбөрийн баримт олгож байгаа аж.
Төлбөрийн баримт олгохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдэд хуулийн
хариуцлага ногдуулах ажлыг давхар хийж байна. 2018
оны
эхний 10 сарын байдлаар 22 цэгт Зөрчлийн тухай
хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж, 3,5 сая төгрөгөөр торгох
арга хэмжээ авсан аж.
Төлбөрийн баримтыг бизнесийн зориулалтаар авч байгаа бол татвар төлөгчийн регистрийн дугаараар бизнесийн зориулалттай олгож, харин хувийн хэрэгцээндээ бараа материал худалдаж авч байгаа бол сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох ёстой гэдгийг аймгийн Татварын хэлтсээс анхааруулж байна.
Б.Батхүү