Ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-20 11:44:23


Увс /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн IX, X ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ажил хөдөлмөр гэж юу болох, нийгмийн амьдралын хөгжилтэй уялдсан, өөрт тохирсон мэргэжилтэй ажиллах хүчин болон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарахад анхан шатны мэдлэг ойлгох үүднээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг аймгийн ХХҮГ-аас Улаангом политехник коллежтэй хамтран 10 дугаар сарын 19-нд зохион байгууллаа.

Уг сургалтад Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын есдүгээр ангийн 550 сурагч хамрагджээ. "Өнөөгийн нийгэмд их дээд сургууль, МСҮТ-д сурсан хүн бүр мэргэжлээрээ ажил хийх боломж тун хомс байна. Мэргэжилтэй ажиллах хүчин, ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна. Ирээдүйд боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн дутагдалтай байгаа чухал салбаруудыг түшиглэн бэлтгэн гаргах шаардлагатай байгаа. Үүний тулд хүүхдэд ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд ангиас эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, ахлах ангиа төгсөхөд нь ирээдүйн амьдралынхаа баталгаа болсон мэргэжлээ зөв сонгосон, цаашид итгэл төгөлдөр сурах эх үндсийг нь бий болгох юм.

Энэ үүднээс аймгийн ХХҮГ-аас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөөг Улаангом политехник коллежтэй хамтран ЕБС-ийн есөөс аравдугаар ангийн сурагчдад өглөө” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн А.Ариунтуяа ярилаа.

                                                                                                                                  Б.Батхүү

Холбоотой мэдээ