Гамшиг, онцгой байдлын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалт болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-10-20 11:41:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай айгийн Онцгой байдлын газар Японы хүүхдийг ивээх сан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш нартай хамтран 10 дугаар сарын 17-18-нд Өндөр-Улаан суманд “Гамшиг, онцгой байдлын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сургалтыг Дэлхийн зөн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Сургалтын гол зорилго нь гамшиг, онцгой байдлын үед аюулд өртсөн хүүхдүүд, түүний гэр бүлд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг оролцогчдод эзэмшүүлэх юм. Мөн сургалтад оролцогчид тус суманд энэ зун үерт өртсөн болон эмзэг бүлгийн нийт 117 өрхийн гишүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлж, шаардлагатай байгууллагуудтай холбож өгсөн байна.

Сургалтад Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгын газрын дарга, ажилтнууд, сумын цагдаа, цаг уурч, сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, цэцэрлэгийн арга зүйч, багш, ажилтнууд, сумын эмнэлгийн эрхлэгч эмч, ажилтнууд зэрэг 17 хүнийг хамруулан хоёр өдөр 16 цагийн сургалтыг явуулжээ.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ