Халагдсан дайчдад зориулсан сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-20 11:39:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Цэргийн штабаас  цэргээс халагдсан дайчдад зориулсан сургалтыг зохион явууллаа.

Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор явагдаж байгаа тус сургалтын үеэр мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийв.

Мөн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж гэрээт цэрэг ажлын байрны сурталчилгаа, хамгаалалтын байгууллага, албан бус боловсрол, нээлттэй ахлах сургууль болон МСҮТ-д хэрхэн суралцах юуг анхаарах зэрэг алба хаагаад ирсэн залууст зориулсан олон ажлыг явуулсан юм.

Энэхүү сургалт нь жилд хоёр удаа болдог бөгөөд I, II  ээлжийн халагдсан дайчдад сургалт зохион байгуулснаар тэднийг ажилд зуучлах, сурах, хөдөлмөрлөх эрмэлзэлтэй болгоход түлхэц болдог тухай аймгийн цэргийн штабаас мэдээлэв.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ