Эмч, эх баригчид хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ОХУ-д суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-19 18:12:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 12-ыг нь  эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа. Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор  энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо. Тэрбээр, "ОХУ-д эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдыг сургах чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд Москва хотын эх хүүхдийн үндэсний хүрээлэнд 59 мэргэжилтэн сураад ирсэн. Одоогоор зургаан хүн үргэлжлүүлэн сурч байгаа. Өнөөдөр 27 хүн сурахаар явах гэж байна. Үүний 15 нь Москвад, 12 нь Санкт-Петербург хотод суралцах юм. Санкт-Петербург хотод хүүхдийн халдварт өвчний чиглэл, сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлтийн чиглэлээр, Москвад эх барих нялхсын чиглэлээр суралцана" гэлээ.

Сонгогдсон мэргэжилтнүүд нь тухайн салбар бүртээ амжилт гаргасан, шинэ техник технологитой танилцах, туршлагаа хуваалцах ур чадвартай мэргэжилтнүүд юм.

Холбоотой мэдээ