“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой”
ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр өглөө тус
компанийн байранд болж
ТУЗ-ийн гишүүдийг сонгон баталлаа.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнгөрсөн есдүгээр сарын 26-нд анх товлон зарласан бөгөөд ирц бүрдээгүйн улмаас хойшилж, аравдугаар сарын 8-нд хуралдсан юм. Энэхүү хурлаар "Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” болон Засгийн газрын 245-р тогтоолын хэрэгжилтийг хангах бусад асуудлын хүрээнд "Тогтоолын хэрэгжилтийг хангах”, ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох” асуудлыг тус тус хэлэлцэн баталсан юм. Хэдийгээр саналын эрхгүй боловч хуралдаанд идэвхитэй оролцсон хувьцаа эзэмшигч иргэд ТУЗ-ийн хараат бус 4 гишүүнийг томилох асуудлыг хойшлуулах санал гаргасанд хүндэтгэлтэй хандаж, хуралдаан завсарласан юм.
Дараагийн хурлыг
аравдугаар сарын 19-нд хийхээр хуулийн дагуу зарлан мэдээлснээр өнөөдөр
үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Компанийн тухай хуульд заасан “ТУЗ-ийн
гишүүдийг санал хураах кумулятив аргаар бүрэлдэхүүнээр сонгох тухай” шаардлагад
нийцүүлэн ТУЗ-ийн төрийн төлөөллийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг
хамтад нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Улмаар өнөөдрийн хурлаар “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийг доорх бүрэлдэхүүнтэй
сонгон баталсан байна.
Г.Нандинжаргал (УУХҮЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга)
У.Бямбасүрэн (Засгийн
газрын ХЭГ-ын дэд дарга)
С.Наранцогт (Сангийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга)
Р.Мэргэн (ЗТХЯ-ны
Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч)
Н.Баярчимэг (УУХҮЯ-ны
Хуулийн хэлтсийн дарга)
Ц.Баяр-Эрдэнэ (Төрийн
өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн
дарга)
Б.Ганхуяг (”Эрдэнэс Тавантолгой”
ХК-ийн Гүйцэтгэх захирал)
Ц.Ганболд (Монголын
хуульчдын холбооны Тамгын газрын дарга)
Х.Болор-Эрдэнэ (”Монголросцветмет”
компанийн захирал асан)
Р.Бурмаа (УИХ-ын
гишүүн асан)
П.Өлзийнаран (Уул
уурхайн инженер, эдийн засагч)