Хурандаа мөрдэстнүүд Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-20 11:25:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/"Монгол хурандаа нийгэмлэг"-ийн тэргүүн н.Баатар тэргүүтэй хүчний байгууллагын салбар бүрийн төлөөлөл нийлсэн 10 хурандаа Сэлэнгэ аймагт зочиллоо.

Хурандаа мөрдэстнүүд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Сүхбаатар сумын МСҮТ-ийн суралцагчид болон ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл ухамсарын талаар лекц уншсанаас гадна Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй хүчний байгууллагын төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын үеэр "Монгол хурандаа нийгэмлэг"-ийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн даргаар бэлтгэл хурандаа Г.Дэмидбалданг томилж,  батламжийг нь гардууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тус салбар зөвлөлийн байрыг шийдвэрлэж, үйл ажиллагаагаа явуулахад нь зориулан хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяа уламжилж, хурандаа цолтнуудын ажил үйлсэд амжилт хүсэв.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ