ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-20 10:58:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БХЯ-ны гадна талбайд угтан авч мэндчиллээ. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж байгаа бөгөөд  хатагтай Урсула фон дер Ляйен Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм байна. Өмнө нь Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ