Умард Солонгосын хориг арга хэмжээг цуцлахгүй гэдгийг мэдэгдэх төлөвтэй байгаа аж

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-20 12:38:52

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Москва хотод айлчлах үеэрээ АНУ-ын Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжэээг цуцлах бодолгүй байгааг мэдэгдэх төлөвтэй байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.


Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзах хүртэл тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчилсээр байх болно гэж Ж.Болтон мэдэгдэх аж. Орос, Хятад, Умард Солонгосын гадаад хэргийн орлогч сайд нар энэ сарын 10-нд Москва хотод гурван талын уулзалт хийх үеэрээ Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээг эргэн харахыг санал нэгтэй дэмжжээ. 

Холбоотой мэдээ