Ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-22 14:47:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхнө.

Энэхүү Сэлэнгэ аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын дэс болон туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын нийт 39 ажлын байранд иргэдийг бүртгэх юм.

Эл зарлагдсан ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын 206 тоот өрөөнд энэ сарын 22, 23, 24-ны ажлын өдөр өглөө 10.0-13.00, өдөр 14.00-17.00 цагуудад өөрийн биеэр хүрэлцэн очиж бүртгүүлэх ажээ.   

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ