Саудын Арабын эрх баригчдын эсрэг арга хэмжээнүүдийг даруй авч хэрэгжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-21 10:39:30

МОСКВА. /РИА Новости/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Герман улс Саудын Арабын эсрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэж тус улсын бундестагийн гадаад бодлогын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн бөгөөд Христийн ардчилсан холбооны гишүүн Норберт Реттген үзэж байна.


“Саудын Арабын удирдлага ойрын хугацаанд шийдвэртэй арга хэмжээ тэр дундаа улс төрийн арга хэмжээ авахгүй бол юуны түрүүнд зэвсгийн нийлүүлэлтийг даруй зогсоох хэрэгтэй болно” гэж тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр Эр-Рияд хотод болох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад улс төрчид төдийгүй бизнесийн хүрээний өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг оролцохоос татгалзах арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзсэн байна.  

Холбоотой мэдээ