Цэргийн давуу байдалдаа эргэлзээсэй гэж хүсч байна хэмээн мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-21 12:49:26

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ Ираны эрх баригчидтай зэвсэгт мөргөлдөөн үүсгэх бодолгүй байгаа хэдий ч цэргийн салбарт давуу байдлаа батлан харуулах болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.


“Иран улс цэргийн хүчээ АНУ-тай харьцуулах боломжгүй бөгөөд Ираны удирдагчдад үүнийг ойлгуулахаас бид эмээхгүй. АНУ-ын засаг захиргаа Ираны эрх баригчдад дээд зэргээр шахалт үзүүлэх кампанит ажил явуулна” гэж тэрбээр хэлсэн байна.


Ингэж хэлэхдээ тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодод юмуу аль нэг бүс нутагт шинээр үргэлжлүүлэн цэргийн ажиллагаа явуулахыг хүсэхгүй байгааг онцлон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ